Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх Ховд аймагт ажиллалаа
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт хэрэгжиж буй төсөл арга хэмжээнүүдтэй танилцлаа.
1. Ховд аймгийн Зэрэг сумын төвийн дулаан хангамжийг сайжруулахаар халаалтын зуухны өргөтгөлийн угсралтын ажлыг “МЭЗ” ХХК халаалтын урирал эхлэхээс өмнө хийж гүйцэтгэн ашиглалтад орууулахаар ажиллаж байна. Төслийн хүрээнд 4х7-ийн өргөтгөлийн барилга, бохирын шугам, 1 МВт хүчин чадалтай 2 ширхэг зуух, дулааны узель угсрах ажил хийгдэхээс барилгын өргөтгөлийн ажил болон тус барилгын бохир ус зайлуулах шугамын ажил хийгдэж, үндсэн зуухны барилга доторх буулгалтын ажлыг хийсэн байна. Төслийн ажлын явцыг түргэвчлэх, аюулгүй ажиллагааы зай хэмжээ болон ажлын байрны норм стандарт, технологийн шаардлага хангасан зуух угсрах тал дээр анхаарч экспертийн дүгнэлт гаргуулж ажиллах зөвлөмж өгч ажиллалаа.
2. Ховд аймгийн Дарви сум дахь Хөшөөтийн уурхайг түшиглэн барьж буй шахмал түлшний үйлдвэрийн цахилгаан хангамжийн эхний ээлжийн 30 км 110 кВ-ын Манхан-Хөшөөт чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлыг “Повертүүл” ХХК болон “Да хот” ХХК-иуд барьж байна. Төслийн хүрээнд анкер болон төмөр бетон тулгуур босгох ажил хийгдэж байна. Төлөвлөсөн хугацаандаа технологийн зөрчилгүй, хүн хүч, машин механизм, тээвэрлэлтийн ажиллагааг оновчтой зохион байгуулж шуурхай ажиллаж байгааг танилцууллаа.
3. 35/10 кВ-ын Хөшөөт дэд станцаас Ховд аймгийн Үенч, Алтай сум чиглэлд баригдаж буй 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажил дуусч, дэд станцуудын өргөтгөлийн ажил үргэлжилж байна.
4. Ховд, Говь-Алтай аймгийн төвийг жилд 80-90 тн шахмал түлш үйлдвэрлэж хангах төлөвлөлттэй шахмал түлшний үйлдвэрийг Ховд аймгийн Дарви сум дахь хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн байгуулж байна. Төслийн барилгын ажлын явц 90% -ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд технологийн тоног төхөөрөмжийг талбайд буулган угсарч байна.
Сэтгэгдэл