СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажил гүйцэтгэж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдлагын зохих дадлага туршлагатай, эрчим хүчний инженер /0713 цахилгаан эрчим хүч/, эсхүл менежментийн ба удирдахуй /0413/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
- Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;
- Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Ял шийтгэлгүй байх.
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
3. Ажил байдлын тодорхойлолт;
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
7. Иргэний үнэмлэхийн хуулбар.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2023оны 06дугаар сарын 07-ныөдрийн 15:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIVбайр/-ны 3 давхар 213 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороохүлээн авна. Холбогдох утас: 51-263094
тестийн Шалгалт:
Удирдах ур чадварын түвшинг тогтоох шалгалт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:
1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
2. Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
3. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар.
Ярилцлагын шалгалт:
Эрчим хүчний яамны хурлын танхимд 2023 оны 06дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагт удирдах ур чадварын түвшинг хангасан нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:
1. Удирдан зохион байгуулах чадвар;
2. Манлайлах чадвар;
3. Багаар ажиллах чадвар.
Анхаарах зүйлс:
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөл
2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр
Сэтгэгдэл